Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Алтангэрэл: Манай улсын иргэд БНСУ-д албадан гаргах хүртлээ эрүүдэн шүүгдэж байж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол өчигдөр /2024.11.20/ болж өндөрлөсөн.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Гадаадад байгаа иргэдийн асуудал хүнд байна. Жишээлбэл, манай улсын иргэд БНСУ-д албадан гаргах хүртлээ эрүүдэн шүүгдэж байж болзошгүй гэх мэдээлэл байгаа. Тиймээс Гадаад харилцааны яам руу хандсан. Нэн ялангуяа Монголчууд олноор байдаг улс оронд нутаг нэгтэндээ хууль зүйн туслалцаа үзүүлдэг хүнтэй болох асуудал тавьсан. БНСУ, АНУ зэрэг улсад сургууль төгссөн хууль зүйн боловсролтой, тухайн улсынхаа хуульчдын холбоотой холбоо тогтоогоод иргэдийнхээ эрх ашгийг хамгаалаад явах хүнийг Элчин сайдын яаман дээр дагнаж гаргах шаардлагатай байгаа талаар С.Батцэцэг сайдад хэлсэн" гэв.

ТЭД ХЭДЭН АВТОМАШИНТАЙ ВЭ: Хотын дарга Х.Нямбаатар 292 саяын 2 автомашинтай бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 284 сая төгрөгийн 2 автомашин, 1 мотоциклтой
ТЭД ХЭДЭН АВТОМАШИНТАЙ ВЭ: Хотын дарга Х.Нямбаатар 292 саяын 2 автомашинтай бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 284 сая төгрөгийн 2 автомашин, 1 мотоциклтой
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ