Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч төсвийн зардлыг бууруулна гэдэгт итгэлтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Төсвийн урсгал зардлыг бууруулах саналыг гаргаж, гарын үсэг цуглуулж байсан гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "2025 оны төсвийн тухай хуульд зарчмын шаардлага тавьж, УИХ болон Засгийн газарт “төсвийн тодотгол” хийх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархснаа илэрхийлье.

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч иргэдийн хүсэл, улс орны эрх ашгийг харгалзан төсвийн зардлыг бууруулна гэдэгт итгэлтэй байна. Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлж, тэвчиж болох зардлуудыг танан, төсвийн ил тод байдал, төлөвлөлтийг сайжруулснаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулж, тэдгээрийн бодит орлого, санхүүгийн чадавхийг сайжруулах боломжтой" гэлээ.

О.Алтангэрэл: Прокурорын дэргэдэх мөрдөн буюу Тахарын албыг эргэж байгуулна
О.Алтангэрэл: Прокурорын дэргэдэх мөрдөн буюу Тахарын албыг эргэж байгуулна
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.