Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Таван хүний биеийн байдал хүндэвтэр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Өнөөдөр /2020.10.19/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

“Нэмж халдвар илрээгүй бөгөөд ОХУ-ын иргэн 50 настай  жолооч  эрэгтэй эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна. Ийнхүү Монгол Улсад  бүртгэгдсэн халдварын  нийт тохиолдол 324, эдгэрсэн 312, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 хүн байна. Эмчлүүлж байгаа долоон хүний биеийн байдал хөнгөн, таван хүний биеийн байдал хүндэвтэр байна.  Гэрийн ажиглалтад арван хүн байгаа бол ажиглалтаас гарсан 297 хүн байгаа юм.

Тодруулбал,

  • Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор ирсэн 252 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 15-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 145 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 4-ны өдөр Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 153 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн 21 хүний давтан шинжилгээ,
  • Төв аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ,
  • Дундговь аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ, сайн дурын шинжилгээнд хамрагдсан 24 хүний шинжилгээ,

Эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан зургаан хүний шинжилгээнд тус, тус коронавирусийн халдвар илрээгүй байна” гэлээ.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах:

“ Сиатл, Нурсултан, Токио, Сөүл чиглэлийн есөн удаагийн тусгай үүргийн нислэг, энхийг сахиулагчдыг тээвэрлэж ирсэн Афганистан улсын хоёр удаагийн нислэг буюу нийт 11 удаагийн нислэгээр 2500 гаруй иргэд эх орондоо ирсэн. Эдгээр иргэдийн 40 гаруй тонн ачаа, 50 тонн карго ачаа, цэргийн 80 тонн карго ачаа, зорчигчдийг тээвэрлэсэн 140 гаруй тээврийн хэрэгсэлд ЗӨСҮТ ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн Нурсултан, Токиогоос ирсэн таван зорчигчдод коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тэдгээр хүмүүсийн байрлаж байсан гурван тусгаарлах байранд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн” хэмээв.

Монгол Улс Словени улстай харилцан визгүй зорчино
Монгол Улс Словени улстай харилцан визгүй зорчино
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.