Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: Түүхэн өндөр төсвийг танах сүүлийн боломж Ерөнхийлөгчийн гарт байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

УИХ 2025 оны төсвийн төслийг энэ сарын 8-нд эцэслэн баталсан. Улмаар 11 хоногийн дараа буюу өчигдөр /2024.11.19/ ЕТГ-т хүргүүлсэн юм. Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийлэв.

Түүний хувьд төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах саналыг дэвшүүлж, нэр бүхий гишүүдийн хамтаар гарын үсэг зуруулсан билээ.

Тэрбээр "2025 оны төсвийн хууль 11-р сарын 8-нд батлагдсанаас хойш нэлээд хугацаа өнгөрч, Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Сонгогчидтой 4 сарын өмнө байгуулсан нийгмийн хэлцэлээ зөрчиж, төсвийн зардлыг ДНБ-ий 37.7 хувьд хүргэсэн энэ түүхэн өндөр төсвийг танах сүүлийн боломж одоо Ерөнхийлөгчийн гарт байна. Жирийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн хүндрэл, үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан үзэж төрийн тэргүүн маань нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна

Жич: Төсөвтэй хамт баталсан УИХ-ын тогтоолд тусгасан Төсвийн тухай хуулийн 34.1-д заасан 5 зүйл нь төсөвт тодотгол хийх үндэслэл болж чадахгүй байгаа. Одоо л ард түмэн хүчээ нэгтгэх цаг шүү" гэлээ.

ХЭҮК: Цахилгаан бороохой, гар буу ашиглаж эрүүдэн шүүгдсэн 15  хүний нэг нь хүүхэд байжээ
ХЭҮК: Цахилгаан бороохой, гар буу ашиглаж эрүүдэн шүүгдсэн 15 хүний нэг нь хүүхэд байжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.