Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөүлээс 251 иргэн эх орондоо иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 18:59 цагт газардлаа.

Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 48, өндөр настан 1, жирэмсэн-асран хамгаалагчтай 4, эрүүл мэндийн шалтгаантай 5, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 193 нийт 251 иргэн эх орондоо иржээ.

Иргэдийг ХӨСҮТ, Тайж, Боржигон, Алтай, Мөнххустай, Намуун зочид буудалд тусгаарлажээ. Экипажийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч багтаж, нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж ажилласан байна.

Жүдогийн дэлхийн өдөрт зориулсан тэмцээн болно
Жүдогийн дэлхийн өдөрт зориулсан тэмцээн болно
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.