Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кока-Кола” хоолны дэглэмийн ундаа үйлдвэрлэхээ болино

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 45 секунд

Америкийн алдарт “Кока-Кола” компани 1970-аад оноос эхлэн үйлдвэрлэсэн хоолны дэглэмийн “Tab” ундааг үйлдвэрлэхээ зогсоохоор болсон тухай “The Wall Street Journal” мэдээлжээ. 2019 онд “Tab” ундаа дэлхий даяар борлуулагдсан хоолны дэглэмийн ундааны дөнгөж 0.1 хувийг эзэлсэн байна.

Өнгөрсөн жил дэлхийн зах зээлд 22 тэрбум ам.долларын үнэтэй хоолны дэглэмийн ундаа зарагджээ. Үүний 35 хувийг “Diet Coke” 22, хувийг “Coke Zero Sugar” эзэлсэн байна. “Tab” ундаа анх 1963 онд “Кока-Кола”-д нэгдэж байжээ. 1970-аад онд алдартай болж борлуултын хэмжээгээр тэргүүлсэн байна.

"Морин хуур" наадмын гала тоглолтын дуунууд тодорчээ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.