Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: 50-80 мянган автомашинтай байхаар төлөвлөгдсөн хотод өдөрт 400 мянган автомашин зорчиж байгаа нь хүний эрхийн том зөрчил болж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үүднээс импортоор орж ирэх автомашины улсын дугаар олголтод хязгаар тогтоож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тодорхой найман шалгуурыг хангасан тохиолдолд дугаар авах юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад тайлбар өглөө. Тэрбээр хэлэхдээ "Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд машины дээд хязгаарыг тогтоосон. Улаанбаатарт 350-400 мянган машин өдөрт замын хөдөлгөөнд оролцож байгаа. 500 мянган хүнтэй, 50-80 мянган автомашинтай байхаар төлөвлөгдсөн хотод ийм хэмжээний автомашин байгаа нь нэг талдаа хүний эрхийн том зөрчил болж байна.

Автомашины улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулаад орлогыг нь хүүхэд хамгаалах санд оруулж байгаа. Иргэд азын дугаарыг л илүү үнэ төлж авч байна. Автомашинаа хөдөө орон нутаг руу явуулсан, устгалд оруулсан иргэд дугаараа хадгалж авч үлдэх эрх нь хуулиараа байгаа. Хадгалсан дугаараа дараагийн шинэ машин дээрээ тавих, бусдад зарж бэлэглэж болно" гэлээ.

О.Осоржамаа согтуудаа хамт байсан хүнтэйгээ маргаж улмаар нөгөө хүн нь мэсээр гэмтээжээ
О.Осоржамаа согтуудаа хамт байсан хүнтэйгээ маргаж улмаар нөгөө хүн нь мэсээр гэмтээжээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа