“Хууль зөрчсөн ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайханыг ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ, АЖЛАА ХИЙЖ байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан улсын төсвийн хөрөнгийг захиран зарцуулахдаа хууль зөрчсөн гэх баримт мэдээлэл цацагдаад буй. Тэрбээр өнгөрсөн хавар ЗГХЭГ-ын даалгавраар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг сурталчлах нэрээр 2.1 тэрбум төгрөгийг захиран зарцуулжээ. Ингэхдээ 1.78 тэрбум төгрөгөөр 10 хэвлэл мэдээллийн байгууллагатай шууд гэрээ байгуулсан бол Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг сурталчилсан сэтгүүл, хоршооны сайн туршлагыг тусгасан каталоги, стикер, уут, сонин хэвлүүлэх ажилд 362. сая төгрөг төсөвлөсөн зэрэг мэдээлэл нь анхаарал татаж буй.

Түүнийг өнөөдөр албан үүргээс нь чөлөөлсөн эсэх талаар Жижиг дунд үйлдвэрийн газраас тодруулахад “Албан тушаалаас нь огцруулаагүй, ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.

Адуунаас болж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хэсэг буюу “Чухаг-“руу ордог хаалгыг хаахаар болжээ
Адуунаас болж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хэсэг буюу “Чухаг-“руу ордог хаалгыг хаахаар болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!