Орон гэргүй иргэд архинд орсон шалтгаанаа САЛАЛТ-ын улмаас гэж тайлбарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Орон гэргүй, зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь архины хамааралтай байна. Тэдний 80 хувь нь эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Иргэдийн архинд донтох болсон гол шалтгааны нэг нь гэр бүл салалт гэдэг нь судалгаагаар гарсан байна. Нийгмийн хамгааллын тусгай төвд жилд дунджаар 450-500 орчим иргэн хүлээн авдаг бөгөөд 25 орчим хувь нь бие даасан амьдралд шилждэг байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Э.Сансар, Олон талт хамт ажиллагааны тасгийн төсөл хөтөлбөр, дотоод хамтын ажиллагаа хариуцсан референт Л.Мөнхтулга нарын бүрэлдэхүүн Нийгмийн хамгааллын тусгай төвийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт, ярилцлага зохион байгуулах үеэр дээрх асуудлыг хөнджээ.

Өнөөдөр Олон улсын найзуудын өдөр тохиож байна
Өнөөдөр Олон улсын найзуудын өдөр тохиож байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!