Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Огноо
Унших
1 минут 45 секунд

Энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 09-нөөс 2024 оны 11-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -7...-12 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна.

О.Батнайрамдал: Ирэх оны төсөвт Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн
О.Батнайрамдал: Ирэх оны төсөвт Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ