Д.Энхтүвшин: Хууль тогтоох эрх хязгаарласан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

2025 оны төсвийн төслөөс зардлыг бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж буй талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нар мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн твиттер хуудаснаа "Төсвийн зарим урсгал зардлууд иймэрхүү л өсөлттэй байна. 2025 онд төсвийн урсгал зардлыг 2023 оныхоос 53 хувиар нэмэгдүүлж 26 их наяд төгрөг болгох гэж байна. "Татвар, НДШ-ээ буулгаач" гэхээр боломжгүй гэдэг мөртлөө иймэрхүү үрэлгэн урсгал зардлыг бүрэн чадлаараа дэмждэг Сангийн яамтай. Ийм Сангийн яамнаас татварын реформ хүлээгээд хэрэггүй юм байна.

Тэгсэн мөртлөө УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох эрхийг хязгаарлан татварын хууль санаачлах эрхгүй болгосон. Татварын бодит реформ хиймээр байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд танах зүйл үнэхээр үлдсэнгүй. Харин одоо төсвийн урсгал зардлыг тултал нь танамаар байна. Хууль тогтоох эрх хязгаарласан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана" гэж мэдэгдлээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэм дулаан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!