Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Түвшин: Дотоод томилолтын урсгал зардал 132 хувь, зочны зардал 137 хувиар өссөн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин "Төсвийн урсгал зардлыг бууруулах тал дээр хэдэн жишээ хэлье. Гадаад томилолтын урсгал зардал улсын хэмжээнд 35 тэрбум байсныг 41 тэрбум болгосон, дотоод томилолт 132 хувь, зочны зардал 137 хувь, их засвар 186, урсгал засвар 150 хувиар өссөн байна. Бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал 1 их наядаас 1.4 их наяд, бусдаар гүйцэтгүүлэх нийтлэг ажил үйлчилгээний зардал 979 тэрбумаас 1.4 их наяд төгрөг болсон гэх мэт жишээ байна" гэлээ.

Монголд хөдөлмөрийн чадвараа алдсан 102.4 мянган хүн байна
Монголд хөдөлмөрийн чадвараа алдсан 102.4 мянган хүн байна
 
Бөхчүүдийн чансааг Ц.Бямба-Отгон тэргүүлж, С.Сүхбат, Ч.Батчулуун нар удаалж байна
Бөхчүүдийн чансааг Ц.Бямба-Отгон тэргүүлж, С.Сүхбат, Ч.Батчулуун нар удаалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.