Орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт зорилтот бүлгээ хамруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банктай хамтран МОНГОЛЫН ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ИРЭЭДҮЙ-2024 олон улсын форумыг зохион байгууллаа.

Орон сууцжуулалт бол нэг салбар биш, салбар дамнасан цогц байдлаар шийдвэрлэх үндэсний хэмжээний асуудал.

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийг ганцхан Монголбанканд даатгачихсан, нэгдсэн бодлогогүй байсан учир бүрэн үр дүнд хүрээгүй.

Гол асуудал нь ипотекийн зээлийн хүртээмжгүй байдал. Орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн ч 2-3 жил шийдвэрээ хүлээдэг. Арилжааны банкны өндөр хүүтэй орон сууцны зээл аваад төлж чаддаггүй, санхүүгийн дарамтад ордог зэрэг олон асуудал байна.

Цаашдаа Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр болгож зорилтот бүлгээ орон сууцжуулна.

Тодруулбал, анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа хамруулж, нийгмийн баталгааг нь хангахаар ажиллаж байна.

Зөвхөн өндөр барилга, орон сууцанд ач холбогдол өгөхгүй, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, иргэдээ дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ боломж, нөхцөлөөр хангана.

Үүнд төрийн байгууллагын зүгээс нийслэлтэйгээ хамтран дэд бүтцийг эхлээд бүтээн байгуулж, хотын төлөвлөлттэй уялдуулан, ногоон байгууламжтай, стандартад нийцсэн ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ болох барилга, байшинг барихыг дэмжих юм.

Олон Улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар гэр хорооллын орон сууцны нөхцөлийг сайжруулах дээрх шийдлүүдийг санал болгож байна.

Эдгээр санал, шийдлийг бүрэн АЖИЛ ХЭРЭГ болгохын тулд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулж, өрх бүрийн өөр өөр хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцтай болгоно.

Б.Одонтунгалаг: Хадгаламж нь зорилготой холбогдвол илүү үр дүнтэй
Б.Одонтунгалаг: Хадгаламж нь зорилготой холбогдвол илүү үр дүнтэй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!