“Наран тамгатай хонгор“ тоглолт тун удахгүй

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 15 секунд

Хувь тавилан гэдэг хүн юу ярьж, юуг хүснэ түүнийгээ хүртэж байдаг жамтай. Хүний амнаас ам дамжин дуулагдаж байдаг дуу хуур гэдэг сайныг ерөөж ч чаддаг, мууг урин дуудаж ч чаддаг тийм нэгэн увидастай билээ. Алтан тууртын янцгаалт мэт, армаг хонгор хүлгийн давхил мэт авшиг ерөөл дүүрэн дууг дуулдаг дуучны од хийморь ямархан байх нь ойлгомжтой. СТА, дуучин Л.Нарантуяа бие даасан 7 дахь тоглолтоо үзэгч олонд толиулахад бэлэн болжээ.

МУГЖ дуучин Ж.Нансалмаа багшийнхаа олон арван дууг өвлөж авсан цагаас хойш тэрээр ард түмэндээ “Морины” гэх тодотголоороо алдаршсан билээ. Тэрээр тоглолтынхоо 70 орчим хувийг морины тухай дуугаар бүрдүүлж байгаа бол үлдсэн 30 хувь нь бусад сэдвүүдээс бүрдсэн дуу дуулахаар төлөвлөсөн байна. Мөн түүний тоглолтод уран бүтээлийн "аав" нь болсон МУАЖ дуучин С.Батсүх, МУГЖ дуучин У.Далантай, МУГЖ эстрадын нэрт дуучин Ж.Уранчимэг, СТА дуучин Н.Мөнгөншагай зэрэг уран бүтээлийн дотны хамтрагчид нь оролцох юм. Тоглолтын бэлтгэл ажил ч хэдийнэ эмхэрч жигдэрсэн төдийгүй тун ч нямбай чамбай тоглолт болох сурагтай.

Уран бүтээлийн урын сангаа морины дуугаар бялхаасан дуучин бүсгүйг адууны босоо цагаан заяа нь түшиж явдаг биз ээ. Ингээд үзэгч та бүхэн тоглолтоо үзэх өдрийг хүлээх л үлдлээ. Тоглолтын тасалбарыг UB паласын билетийн кассаар худалдаалахаас гадна Ticket.mn, 9494-1909 8059-1979 үнэгүй хүргэнэ. Мөн монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа үзэгч та бүхэн тоглолтыг Univishion 899 тусгай төлбөрт сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой юм байна. Тоглолтын талаар дэлгэрэнгүйг 9494-1909 8059-1979 утсаар аваарай.

Төрийн болон төрийн өмчит 100 гаруй компанийг нээлттэй хувьцаат компани болгоно
Төрийн болон төрийн өмчит 100 гаруй компанийг нээлттэй хувьцаат компани болгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!