Төрийн болон төрийн өмчит 100 гаруй компанийг нээлттэй хувьцаат компани болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөр хуралдаж Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис "Хүн ам цөөтэй улс орны хувьд ашиг сонирхлын хамаарлыг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг онцлогийг гишүүд дурдан, төсөл дэх “их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл”-ийг цахим хуудсаар дамжуулан нийтэд ил тод болгох нь бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэх магадлалтайг хэлж байв. Ажлын хэсгээс хариулахдаа “Төрийн өмчит компаниудад реформ хийхийг Засгийн газар нэн тэргүүний зорилтоо болгон тодорхойлсон. Энэ хүрээндээ холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажлын хэсэг байгуулан, ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 100 хоногт хэрэгжүүлэх ажлын даалгавар зэрэг баримт бичгүүдэд төрийн өмчит компаниудын реформыг хийх, нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Нийт төрийн болон төрийн өмчит 100 гаруй компанийг нээлттэй хувьцаат компани болгох нь нэлээдгүй бэлтгэл хангаж, хугацаа зарцуулах ажил. Иймд үүний бэлтгэл болгож хувьцаа нь одоо хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг, төрөөс зохицуулалттай салбарт ажилладаг, мөн ТУЗ-тэй компаниудыг их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээллээ нийтэд ил тод болгох зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн" гэжээ.

Айлчлалын хүрээнд Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын замыг түр хугацаагаар хаана
Айлчлалын хүрээнд Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын замыг түр хугацаагаар хаана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!