Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнөөдөр аравдугаар сарын 29. 1639 оны энэ өдөр нийслэл хот Өргөө нэртэйгээ анх байгуулагдаж байжээ. Улмаар 5 удаа нэрээ сольсон бөгөөд 1651 онд Номын хүрээ, 1706 онд Их хүрээ, 1912 онд Нийслэл хүрээ, 1924 онд Улаанбаатар хот гэж өөрчилж байсан аж.

Түүнчлэн, Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордонг байгуулсан түүхтэй. Тус ордонг одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг. Уг түүхэн газар 1999 онд Гэрэлт хөшөө босгосон бөгөөд жил бүрийн энэ өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Д.Цогтбаатар: Газрын доорх баялаг хэдэн малчны өмч биш  Монголын баялаг
Д.Цогтбаатар: Газрын доорх баялаг хэдэн малчны өмч биш Монголын баялаг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!