Увс аймгийн Засаг даргад С.Батжаргалыг 55 хувийн саналаар дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Увс аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс Сэмжидийн Батжаргалыг, АН-аас Дашийн Цэндсүрэнг нэр дэвшүүлэн төлөөлөгчид 2 удаагийн асуулт өрнүүллээ.

Тооллогын комиссоос зохион байгуулсан санал хураалтын дүнгээр 33 төлөөлөгчийн 18 төлөөлөгчийн санал буюу 54,54 хувийн саналаар аймгийн засаг даргаар Сэмжидийн Батжаргал дэмжигдэж, Монгол улсын ерөнхий сайдад уламжлахаар болж байна. С.Батжаргал нь:

-1982 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн,

-Нягтлан бодогч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй,

-Төрийн захиргааны болон улс төрийн албанд 22 жил ажиллаж байгаа туршлагатай,

-2016-2020 онд аймгийн ЗДТГ-ын дарга,

-2020-2024, 2024 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр,

-2020 оноос Аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.

СУРВАЛЖИЛГА: “Хотын дугаар шинээр олгохгүй гэдгийг сонсоод банк бусаас өндөр хүүтэй зээл авч машин авсан боловч шинэ дугаар авч чадахгүй байна“
СУРВАЛЖИЛГА: “Хотын дугаар шинээр олгохгүй гэдгийг сонсоод банк бусаас өндөр хүүтэй зээл авч машин авсан боловч шинэ дугаар авч чадахгүй байна“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!