Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аймгийн Засаг дарга нарын ХОМ: Дарханы Б.Азжаргал 785 саяын 6 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ бол Говь-Алтайн Г.Чинбат 632 саяын 2 орон сууц, 1 объекттой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 54 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж, дүнгээ гаргасан. Улмаар орон нутаг тус бүрийн ИТХ хуралдаж, Засаг дарга нараа тодруулж Ерөнхий сайдад уламжлахаар болсон билээ.

Тэгвэл Засаг дарга нь тодорхой болсон аймгийн Засаг дарга нарын АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

-М.Амарсанаа 34.9 сая төгрөгийн орлоготой бол 91.5 саяын ЗЭЭЛТЭЙ-

Ховд аймгийн Засаг даргад дэмжигдсэн Морхын Амарсанаа нь хамгийн сүүлд 2019 онд ХОМ-ээ мэдүүлж байжээ. Тэрбээр,

-Өөрийн орлого – 34.9 сая

-Гэр бүлийн орлого – 15.3 сая

-Нийтийн орон сууц – 88 сая /1 орон сууц/

-Автомашин – 26 сая /Toyota Harrier/

-Дотоодын банканд хадгаламж – 3.1 сая

-Зээл – 91.5 сая төгрөг байна.

-Д.Аюурбунь 165.1 саяын ЗЭЭЛТЭЙ бол 20 саяын АВЛАГАТАЙ-

Хоёрдугаарт, Хэнтий аймгийн Засаг даргад дэмжигдээд буй Д.Аюурбунь мөн хамгийн сүүлд 2019 онд ХОМ мэдүүлж байсан аж. Тэрбээр,

-Өөрийн орлого – 57.1 сая

-Гэр бүлийн орлого – 16.8 сая

-Нийтийн орон сууц – 181 сая /2 орон сууц/

-Автомашин - 45 сая /Toyota Harrier, Toyota Prius/

-Мал - 57.9 сая /Адуу-24, Хонь-120, Үхэр-23, Ямаа-98/

-Газар – 20 сая /Өмчлөх хэлбэрийн 0.7га 2 газар/

-Үнэт эдлэл – 23 сая

-Дотоодын банканд хадгалмж – 56 сая

-Авлага – 20 сая

-Зээл – 165.1 сая

-Н.Лхагвадорж 445 саяар үнэлэгдэх 970 хонь, 300 ямаа зэрэг малтай-

Гуравдугаарт, Сэлэнгэ аймгийн Засаг даргад дэмжигдсэн Н.Лхагвадоржийн 2023 онд мэдүүлсэн ХОМ-ээс онцолж байна.

-Өөрийн орлого – 36 сая

-Гэр бүлийн орлого – 19 сая

-Хашаа байшин – 40 сая

-Автомашин – 33.5 сая /Hyundai Porter-1, Toyota Avalon-1/

-Мал – 445 сая /Адуу-280, Үхэр-50, Хонь-970, Ямаа-300/

-Газар – 2 сая /Өмчлөх хэлбэрийн 0.7 га газар-1/

-Үнэт эдлэл – 26.5 сая

-Дотоодын банканд хадгаламж – 70 сая

-Н.Энхбат 176 саяын ОРОН СУУЦТАЙ-

Дөрөвдүгээрт, Өмнөговь аймгийн Засаг даргад дэмжигдсэн Н.Энхбатын 2023 онд мэдүүлсэн ХОМ-ээс:

-Өөрийн орлого – 45.6 сая

-Гэр бүлийн орлого – 39.7 сая

-Нийтийн орон сууц – 176 сая

-Мал – 33.2 сая /Адуу-25, Хонь-18, Ямаа-41/

-Газар – 50 сая /Өмчлөх хэлбэрийн 5 га/

-Үнэт эдлэл – 82 сая

-Дотоодын банканд хадгаламж - 32.9 сая

-Д.Мөнхсайхан 1 тэрбумаар үнэлэгдэх ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ-

Тавдугаарт, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь:

-Өөрийн орлого – 47.9 сая

-Гэр бүлийн орлого – 70.6 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 1 тэрбум 36 сая /Амины орон сууц–1, Нийтийн орон сууц–2, Үйлчилгээний зориулалттай обьект–2/

Автомашин – 272 сая /Toyota Tundra- 1, Lexus 570 1/

-Газар – 78.5 сая /Эзэмших-4га-1, Өмчлөх-14996м2-1, Өмчлөх-591м2-1, Өмчлөх-913м2-1/

-Дотоодын банканд хадгаламж – 67.3 сая

-Зээл – 247.4 сая

-Б.Зоригтбаяр 334 саяын БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ-

Зургаадугаарт, Орхон аймгийн Засаг даргад дэмжигдээд буй өмнө нь Жаргалан сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Зоригтбаяр:

-Өөрийн орлого – 26.6 сая

-Гэр бүлийн орлого – 33.3 сая

-Барилга байгууламж – 334 сая

-Үнэт эдлэл – 15 сая

-Дотоодын банканд хадгалмж – 87.1 сая

-Бэлэн мөнгө 29.5 сая

-Авлага – 142 сая

-Зээл – 211 сая

-Б.Цэрэннадмид 100 саяын 2 АВТОМАШИНТАЙ-

Долоодугаарт, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид

-Өөрийн орлого – 135.3 сая

-Гэр бүлийн орлого – 33.5 сая

-Нийтийн орон сууц – 281 сая /2 ширхэг/

-Автомашин – 100 сая /Toyota, Harrier- 1, Toyota Hilux- 1/

-Мал – 89.5 сая /Адуу-11, Үхэр-52, Хонь-207, Ямаа-200/

-Газар – 45 сая /Эзэмших-0.5га-1, Эзэмших-1га-1, Эзэмших-400м2-1/

-Үнэт эдлэл- 65 сая

-Хадгаламж – 19 сая

-Зээл – 46.9 сая

-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК – 1072 ширхэг

-Ш.Ёл 200 саяын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ-

Наймдугаарт, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл:

-Өөрийн орлого – 22.7 сая

-Гэр бүлийн орлого – 14.7 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 200 сая /Нийтийн орон сууц-1, хашаа байшин-1, дуусаагүй барилга-1/

-Газар – 4.4 сая /Өмчлөх-700м2-1/

-Үнэт эдлэл – 25 сая

-Зээл – 2.7 сая

-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК- 3216 ширхэг байна.

-О.Батжаргал 392.8 саяын 2 автомашинтай-

Есдүгээрт, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал:

-Өөрийн орлого – 124.2 сая

-Гэр бүлийн орлого – 5.1 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 292.9 сая /Орон сууц-1, Авто гарааш – 2/

-Автомашин – 392.8 сая /Nissan Patrol- 1, Geely Tugella- 1/

-Мал – 186.5 сая /Адуу-75/

-Үнэт эдлэл – 44 сая

-Хадгаламж – 14.4 сая

-Зээл – 89.3 сая

-Б.Азжаргал 785 саяын 6 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ-

Аравдугаарт, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:

-Өөрийн орлого – 113.2 сая

-Гэр бүлийн орлого – 57.2 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 785 сая /Амины орон сууц-1, Нийтийн орон сууц-3, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай-1/

-Автомашин – 130 сая /Toyota Land Cruiser 200- 1/

-Газар – 108.5 сая /Эзэмших-1344м2-1, Эзэмших-500м2-2, Эзэмших-799м2-1/

-Үнэт эдлэл – 7.4 сая

-Хадгаламж – 89.8 сая

-Зээл – 110 сая

-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 4288 ширхэг

-С.Мөнхчулуун 340 саяын 3 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, 285 саяын 2 автомашинтай-

Арваннэгдүгээрт, Дундговь аймгийн Засаг даргад С.Мөнхчулууныг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болсон.

-Өөрийн орлого – 87.3 сая

-Гэр бүлийн орлого – 62.4 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 340 сая /Нийтийн орон сууц-1, зуслангийн байшин-2/

-Автомашин – 285 сая /Land Cruiser 200- 1, Toyota Harrier- 1/

-Мал – 20 сая /Хурдан удмын адуу-2/

-Газар – 40 сая /Эзэмших-400м2-1, Эзэмших-490м2-1/

-Үнэт эдлэл – 101 сая

-Хадгаламж – 201.6 сая төгрөг

-М.Идэрбат 300 саяын 4 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ-

Арванхоёрдугаарт, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат:

-Өөрийн орлого – 75.7 сая

-Гэр бүлийн орлого – 59.1 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 300 сая /Нийтийн орон сууц-1, хашаа байшин-1, үйлчилгээний зориулалттай-1, авто гарааш-1/

-Автомашин – 28 сая /Toyota, Prius- 1/

-Мал – 53.9 сая /Үхэр-4, Хурдан удмын адуу-3, Адуу-52/

-Газар – 25 сая /Өмчлөх-1.2га-1/

-Үнэт эдлэл – 50 сая

-Хадгаламж – 43.7 сая

-Зээл – 16.9 сая

-О.Пүрэвдорж 363.5 саяын 4 үл хөдлөх хөрөнгөтэй бол 153.3 саяын ЗЭЭЛТЭЙ-

Арвангуравдугаарт, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж:

-Өөрийн орлого – 39.6 сая

-Гэр бүлийн орлого – 52 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 363.5 сая /Нийтийн орон сууц-1, хашаа байшин-1, авто гарааш-2/

-Автомашин – 31 сая /Subaru, Forester- 1/

-Газар – 30 сая /Эзэмших-400м2-1, Өмчлөх-2500м2-1/

-Үнэт эдлэл – 2 сая

-Хадгаламж – 13.7 сая

-Зээл – 153.3 сая төгрөг

-Г.Өнөрбаяр 110 саяын 1 ОРОН СУУЦТАЙ, 29 саяын АВЛАГАТАЙ-

Арвандөрөвдүгээрт, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:

-Өөрийн орлого – 65.4 сая

-Гэр бүлийн орлого – 18 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 110 сая /Нийтийн орон сууц-1/

-Газар – 50 сая /Эзэмших-700га-1/

-Үнэт эдлэл – 50 сая

-Хадгаламж – 9.4 сая

-Авлага – 29 сая

-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 3218 ширхэг

Арвантавдугаарт, Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал:

-Өөрийн орлого – 38.3 сая

-Гэр бүлийн орлого – 123 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 132 сая /Нийтийн орон сууц-2/

-Автомашин – 45 сая /Toyota Prado 150-1/

-Үнэт эдлэл – 10 сая

-Дотоод хадгаламж – 5.9 сая

-Гадаад хадгаламж – 66.6 сая

-Зээл – 12.5 сая төгрөг

-Г.Чинбат 632 саяын 3 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ-

Арванзургаадугаарт, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат:

-Өөрийн орлого – 29 сая

-Гэр бүлийн орлого – 32 сая

-Үл хөдлөх хөрөнгө – 632 сая /Амины орон сууц-1, нийтийн орон сууц-1, үйлдвэрлэлийн зориулалттай-1/

-Автомашин – 32 сая /Toyota Land Cruiser 100 - 1, УАЗ 469-1/

-Мал – 41.6 сая /Адуу-8, Хонь-80, Ямаа-160, Үхэр-8/

-Газар – 22.7 сая /Эзэмших-200-1, Эзэмших-220-1, Эзэмших-800-1/

-Үнэт эдлэл – 6.5 сая

-Хадгаламж – 1 сая

-Зээл – 56.2 сая төгрөг байна.

-С.Батжаргал 132 саяын 2 орон сууцтай-

Арвандолоодугаарт, Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал:

-Өөрийн орлого - 38.3 сая

-Гэр бүлийн орлого - 123 сая

-Үл хөдлөх хөрөнгө - 132 сая /Нийтийн орон сууц -2/

-Автомашин - 45 сая /Toyota Prado 150 - 1/

-Үнэт эдлэл - 10 сая

-Дотоод хадгаламж - 5.9 сая

-Гадаад хадгаламж - 66.6 сая

-Зээл - 12.5 сая

Арваннаймд Баян-Өлгий аймгийн Засаг даргад Е.Зангар:

-Өөрийн орлого - 18 сая

-Гэр бүлийн орлого - 17.4 сая

-Үл хөдлөх хөрөнгө - 473.6 сая /Нийтийн орон сууц-1, хашаа байшин-1/

-Автомашин - 68 сая /Toyota Crown- 1, Lexus HS 250- 1/

-Газар - 75 сая /Эзэмших-1000м2-1, Эзэмших-3175м2-1/

-Авлага - 150 сая төгрөг байна.

Дашрамд, Төв, Булган, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг ИТХ-ын хурлаар хараахан хэлэлцээгүй байгаа юм.

Ч.Лодойсамбуу: ЗГ дулаан, цахилгааны алдагдалд авлига, хулгай орсон эсэхэд дүгнэлтээ гаргах шаардлагатай
Ч.Лодойсамбуу: ЗГ дулаан, цахилгааны алдагдалд авлига, хулгай орсон эсэхэд дүгнэлтээ гаргах шаардлагатай
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.