Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам засварын ажлын хүрээнд эвдэрсэн явган хүний замыг шуурхай засварлахыг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг товч хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 16 байршилд холбоос зам хийх шаардлагатай. Энэ дагуу авто замын ажлын зураг төслийг боловсруулж байгааг Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р. Дагва, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

Тодруулбал, авто зам, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн хүрээнд ухсан нүх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг шуурхай нөхөн сэргээн засварлаж, ажлын чанарт хяналт шалгалт хийж, дүнг танилцуулахыг үүрэг болгосон юм.

Б.Найдалаа: Бид эдийн засгаа өсгөж, орон нутгаа хөгжүүлье гэвэл “Эрчим хүчний реформ“-ийг зайлшгүй хийх шаардлагатай
Б.Найдалаа: Бид эдийн засгаа өсгөж, орон нутгаа хөгжүүлье гэвэл “Эрчим хүчний реформ“-ийг зайлшгүй хийх шаардлагатай
 
#ФОТО: Ардын жүжигчин, дуучин С.Жавхлан 2026 ширхэг модны суулгацыг иргэдэд бэлэглэлээ
#ФОТО: Ардын жүжигчин, дуучин С.Жавхлан 2026 ширхэг модны суулгацыг иргэдэд бэлэглэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.