Эцэг эх нь уурхайд ажиллаж улмаар өрх толгойлон амьдрах хүүхдүүд ихэсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Монгол Улс 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш хүүхдийн эрхийн чиглэлээр дотоодын хууль тогтоомжийг олон улсын гэрээ конвенцтой нийцүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоо, үйлчилгээг шинэчлэн сайжруулах ажлыг эрчимжүүлж, ахиц гаргаж байгаа хэдий ч шийдэгдээгүй асуудлууд байсаар байна.

Хүүхдийн эрхийн олон улсын механизмын зүгээс ч мөн энэ асуудалд анхаарал хандуулахыг Монгол Улсад зөвлөжээ. Тухайлбал, Өмнөговь аймаг дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх мэдээлэлд "Эцэг эх нь гадаад болон дотоодод шилжин суурьшсаны улмаас бусдын асрамжид амьдардаг, эцэг эхийн хараа хяналтаас гадуур амьдарч буй хүүхдүүдийн тоо өндөр, мөн өрх толгойлон амьдардаг хүүхдийн тоо нэмэгдсэн" гэжээ.

Сүүлийн жилүүдэд ялангуяа Өмнөговь аймгийн хувьд эцэг, эх нь уул уурхайд ажиллаж байгаагаас үүдэлтэй өрх толгойлон амьдарч буй хүүхдийн асуудал ихээр хөндөгдөх болсон тул өрх толгойлсон болон айлд амьдарч байгаа хүүхэд рүү чиглэсэн дэмжлэг туслалцаа, хяналтыг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг Хүний эрхийн Үндэсний комисс онцолсон байна.

Өмнөговь аймгийн хувьд 2021 онд 60, 2022 онд 94, 2023 онд 112 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байх бөгөөд гэрлэлт цуцлалт жил бүр өсөх болжээ.

Иймд уул уурхайн компанид ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлийн хамтаар ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар уул уурхайн компаниудтай хамтарч ажиллах бодлого, төлөвлөгөө боловсруулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тодорхой арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

С.Эрдэнэболд: Өнгөрсөн парламентад явж ирсэн төсөвт тойргийн эрх ашгаа шингээдэг үзэгдэл энэ удаад ч байна
С.Эрдэнэболд: Өнгөрсөн парламентад явж ирсэн төсөвт тойргийн эрх ашгаа шингээдэг үзэгдэл энэ удаад ч байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!