ШҮҮХ: Согтуугаар жолоо барьж, сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн И-д холбогдох хэргийн шүүх хурал 11-р сарын 8 хүртэл хойшиллоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн согтуу жолоочид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөө өглөө эхэлсэн.

Шүүх хуралд хохирогчийн ээж нь нэг өмгөөлөгчийн хамтаар оролцож байгаа бол шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралд цахимаар оролцсон. Харин шүүгдэгчийн зүгээс "Шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан бол мөн түүний өмгөөлөгч шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан.

Тэгвэл дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хэлэлцээд ирэх 11-р сарын 8-ны 09:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Хэргийг сануулахад, өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан байдаг. Осол гаргасан жолооч нь согтолтын түвшин өндөр байсан гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн юм.

Шүүгдэгч шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочид холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлав
Шүүгдэгч шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочид холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлав
 
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!