“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан цахилгааны гэмтлийг засварласан бөгөөд ажилчдын биеийн байдал хэвийн гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн цахилгааны дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн элегаз таслуурын гурван хэсэгт гэмтэл гарч, газардуулгын хамгаалалтаар цахилгаан тасарсны улмаас үйлдвэрийн цахилгаан хангамж түр хугацаагаар тасалдсан.

Уг гэмтлийг Цахилгааны алба, инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн шуурхай баг богино хугацаанд засварласнаар үйлдвэрийн цахилгаан хангамж хэвийн горимд шилжиж, үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж эхэлжээ.

Гэмтлийн бүсэд ажиллаж байсан ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байсан гэж тус үйлдвэрээс мэдэгдлээ.

2024 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл 11.2 хувиар нэмэгдэж, сум дүүргийн түвшинд 1.1 хувь буурчээ
2024 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл 11.2 хувиар нэмэгдэж, сум дүүргийн түвшинд 1.1 хувь буурчээ
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!