Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Тэмүүжин: ШШГГ-ын зарим чиг үүргийг салгахгүй бол “даахгүй нохой булуу хураана“ гэгчээр овоолсон чиг үүрэгтээ төсөв нэмэгдүүлдэг байдал газар авч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Хууль зүйн байнгын хорооны 2024.10.22-ны өдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн төсөлд тусгаад буй Хууль зүйн салбарын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: ШШГГ бол хууль зүйн чиг үүргийн нэг том хэсэг. Дэлхийн улс орнууд ял эдлүүлэх үйл ажиллагаанаас бусад шүүхийн чиг үүргийг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэг гэж үзэхгүй байгаа. Ял эдлүүлэх үйл ажиллагаатай холбоотой дотроо дахиад цахим гавтай холбоотой асуудал яригдахаар үүний төсвийг бусад татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэх ёсгүй гэж үзэж байгаа юм. Зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээр энэ зардлыг төлүүлдэг болохоос бусад татвар төлөгчдийн мөнгийг энэ чиг үүрэгт зарж болохгүй гэдэг зарчим руу олон улс явж байгаа.

Гэтэл манай ШШГБ ял эдлүүлэх болон бусад чиг үүргийг давхардуулаад ирэхээр шинэ чиг үүрэг нэмэгдэж байгаа юм чинь татвар төлөгчид мөнгө нэмж өгөх ёстой гэдэг буруу хандлага руу яваад байгаа юм. Ер нь ШШГГ-ын ял эдлүүлэх болон бусад чиг үүргийг салгахгүй бол "даахгүй нохой булуу хураана" гэгчээр өөртөө баахан чиг үүрэг овоолоод төсөв нэмдэг байдал хэтэрхий газар авч байна.

Томуугийн вакцинжуулалтад 5 хүртэлх насны хүүхэд болон жирэмсэн ээжүүдийг хамруулж байна
Томуугийн вакцинжуулалтад 5 хүртэлх насны хүүхэд болон жирэмсэн ээжүүдийг хамруулж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.