БИД аяллын визээр ирсэн гадаад иргэнийг Монгол Улсад ажил хийлгэхээр уянгалж сууна. Гэтэл БНСУ-д....

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Ксения гэх аялагч бүсгүй аяллын зардлаа олох зорилгоор үсчин хийж байгаа тухай мэдээлэл цацагдаж, олон нийт үсээ засуулахыг уриалан уралдан түгээж уярч хайлсан өдрүүд өнгөрч байна. Угтаа бол Монгол Улсад аяллын визээр нэвтэрсэн аялагч хөдөлмөр эрхлэх боломжгүй. Гэвч илтэд хууль зөрчсөн эл үйлдлийг Монголчууд нийтээрээ дэвэргэж, улс орон даяараа уянгалан, ардын баатар аятай аяглаж байна.

Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил ч нэмэгдэж буй.

Арга ч үгүй юм. Жирийн нэг аялагч бүсгүй Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, аяллын визтэйгээ ажил хөдөлмөр эрхэлж байхад ард түмэн нь сайшаан магтаж, хууль бус үйлдлийг нь дэвэргэн өөхшүүлж сууна. Үүгээрээ манай улсад дурын жуулчин орж ирээд та бидний олдог орлогоос хомсолж, дур зоргоороо хөдөлмөр эрхлэх боломжтой гэх мессежийг нийгэмд өгч буй хэрэг.

Угтаа бол гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, хуулиар ногдуулсан ажлын байрны төлбөр төлөх, мөн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл авч зорилгодоо нийцсэн зохих ангиллын визээр орж ирэх ёстой.

Энэ бол Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цагаан дээр хараар бичигдсэн хуулийн зохицуулалт. Үүнийг хэн дуртай нь зөрчиж, уйлсан хайлсан болгоны өмнө Монголын хуулийг үнэгүйдүүлж болохгүй.

Монголчууд БНСУ руу аяллын визээр явахад виз гарах гэж чангална. БНСУ-д очоод ажил хөдөлмөр эрхлэх хориотой. Хараар ажил хийж байгаа хэд нь баривчлагдаад ирнэ. Хууль дүрэм ийм л байдаг. Гэтэл манайхан хуулиа сахиулахын оронд нийтээрээ хууль зөрчихийг дэмжиж уянгалж суугаа нь гаслантай.....

Эцэст нь, цахим орчинд цацагдсан аливаа мэдээлэлд цензуртай хандаж, уярч, уянгалж сошиалд шуурахаасаа өмнө бодож, тунгаадаг байх нь чухал байна.

Зудын улмаас  сүүлийн 30 жилд 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ
Зудын улмаас сүүлийн 30 жилд 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ
 
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
Сэтгэгдэл (31)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!