Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зудын улмаас сүүлийн 30 жилд 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч зуданд 7.4 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Хотоо харлуулсан малчдын хувьд суурин газрыг бараадаж амьдрахаас өөр сонголтгүй болж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хотын хүн амын тоо улам өсөн нэмэгдэж байгааг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун хэлсэн.

Түүний мэдээлснээр зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ. Энэ нь найман аймгийн хүн амын тоотой тэнцэж байгаа аж. Энэ талаар хэлэхдээ “Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн дийлэнх нь залуу гэр бүл. Нийт шилжин ирж байгаа хүмүүсийн 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан. Ийм байдлаас болоод залуу малчдын тоо буурч байна” гэв.

ЗГ: “Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг тогтоох тухай“ тогтоолын төслийг хэлэлцэж байна
ЗГ: “Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг тогтоох тухай“ тогтоолын төслийг хэлэлцэж байна
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа