Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх агуулгыг тусгахыг үүрэг болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр /2024.10.22/ болж, салбарт хэрэгжиж буй цаг үеийн ажлуудыг хэлэлцжээ. Монгол хэл, бичгийн элсэлтийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10-р ангиасаа эхлэн өгөх боломжийг нээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төслийг боловсруулж байна.

Сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичгийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Одоогийн байдлаар агуулгын хүрээг тодорхойлон, судлагдахууны хөтөлбөр, туршилтын сургалтын төлөвлөгөөг боловсруулж байна.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх агуулгыг тусгах, бага ангийн сурах бичгүүдийг интерактив болгон шинэчлэхдээ хиймэл оюун ухаан ашиглах зэргийг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албанханд даалгажээ.

СУРВАЛЖИЛГА: “Найман шарга“ төвд ам.доллар чангарч төгрөг сулрах эрсдэл дагуулжээ
СУРВАЛЖИЛГА: “Найман шарга“ төвд ам.доллар чангарч төгрөг сулрах эрсдэл дагуулжээ
 
Фото сурвалжилга: 5000 төгрөг төлөөд гурван төрлийн хоол амтлах иргэдийн бөөгнөрөл төв талбайд “түгжрэл“ үүсгэлээ
Фото сурвалжилга: 5000 төгрөг төлөөд гурван төрлийн хоол амтлах иргэдийн бөөгнөрөл төв талбайд “түгжрэл“ үүсгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.