УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Энэ үеэр байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Сэддорж эрчим хүчтэй холбоотойгоор "Говийн бүсэд 450 МВт-ын станц барина гээд олон жил болсон ч барьж чадаагүй. Тавантолгой ДЦС-д найдаад байсан чинь нөхцөл байдал маш хүндэрсэн. Цаашид хэрхэх вэ" гэх асуултыг тавьсан юм.
Харин ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Тавантолгой ДЦС-ын тендер маргаантай болсноос шалтгаалж, шүүхийн процесс явагдаж байгаа. Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна" гэх хариултыг өглөө.