Эдийн засгийн байнгын хороо “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Монгол Улсын макро эдийн засгийн түвшинг авч үзвэл төсвийн зарлага түүхэн хэмжээндээ хүрчихсэн буюу 2025 оны төсөв илүү давж орж ирэхээр харагдаж байгаа. Зээл олголт талаасаа 31.5 хувьд хүрсэн байна. Иргэдийн зээлийн өсөлт тэр дундаа 22.3 хувиар өсчихсөн буюу нэлээд тэлчихсэн. Импортын өөрчлөлт 1.1 тэрбум ам.доллар буюу сүүлийн таван жилд хамгийн өндөр хэмжээндээ хүрсэн байна.
Саяхан ОУВС тайлангаа танилцуулахдаа эдгээрийг нэлээд эрсдэлтэй гэж дурдсан. Энэ асуудал нь 2025 онд төлбөрийн тэнцэлд маш том дарамт болж орж ирэхээр байна.