НӨАТ-ын баримтын сугалааны тохирлыг өнөөдөр 13:00 цагт орон даяар “Боловсрол” телевиз болон гар утасны “E-barimt” аппликэйшнаар шууд дамжуулна.
Сугалааны урамшуулалд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авдаг.
Сугалааны тохиролтой холбогдуулан Монголын татварын албанаас цахим залилангаас сэрэмжлүүлж хэрэв азтан болсон тохиолдолд 131345 утаснаас мэдэгдэл ирэхийг санууллаа.