Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн сард намрын нээлтээс хойш барилдаан болоогүй. Тэгвэл хамгийн эхний барилдаан үндэсний бөхийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээр өнөөдөр эхлэх юм. УАШТ-ий нээлт өнөөдөр 15.30 цагт болох тов байна.
Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр үе ба Залуучуудын УАШТ-2024 тэмцээнд өсвөрийн 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд 21 аймаг, есөн дүүрэг, спортын сургууль, бөхийн дэвжээ, клубын төлөөлөл 81 байгууллагын 230 гаруй хүүхэд бүртгүүлэн барилдаж Мөн Тува улсын баг тамирчид зорин ирж оролцох юм.
Монгол бөхийн ирээдүйн өнгө төрхийг тодруулдаг энэхүү барилдааныг энэ спортынхон болон сонирхогчид ирж шинждэг билээ.