Дуучин Sekstsagaanbogd буюу Б.Гантулга нь өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайдын зөвлөх Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон байдаг. Харин түүний найз охиноо зодож буй бичлэг цахим хуудаст цацагдаж, олны дургүйцлийг хүргээд байсан юм.
Энэ талаар Sekstsagaanbogd буюу Б.Гантулгаас өөрөөс нь тодруулахад "Эмэгтэй хүнд гар хүрсэн гэх асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Удахгүй бүх зүйл тодорхой болно доо" хэмээлээ.