О. Цогтгэрэл: Олонх засаглаж байгаа үед НИЙТИЙН СОНСГОЛ үр дүнтэй болохгүй. Сонсгол даргалах эрхийг сөрөг хүчинд өгөх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Өнгөрсөн хугацаанд олон сонсголууд болсон. Гарсан үр дүнд дүгнэлт хийхэд бидэнд маш олон зүйлийн үр дагавар сонсгол болон даргалагчтай холбоотой асуудал гарч байсан. Өнгөрсөн хугацааны сонсголуудыг эрх баригчид даргалж ирсэн. Нүүрсний сонсгол болсон. Эрх баригч намын Хууль зүйн сайд нь сонсголын дарга байх жишээтэй. Тэнд хэн нь хэнийгээ хянах гээд байгаа билээ гэдэг нь тодорхойгүй байсан.

Дараа нь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс санаачилга гараад гарын үзсэг цуглуулж байж "Ногоон автобус-ны сонсгол болсон. Эрх баригчдаас хүн тавигдаад л хийсэн. Суурь асуудал нь үүнийг өөрчлөхгүйгээр, цөөнхөөс сонсгол зохион байгуулах, даргалагчийн асуудлыг тавихгүйгээр цаашдаа сонсголууд ямар ч үр дүнгүй болох юм билээ. Олонх засаглаж байгаа үед нийтийн сонсгол үр дүнтэй болохгүй. Өөрөө өөрсдийгөө хянах, шалгах тогтолцоо нь буруу байгаа учраас нийтийн сонсголыг даргалах эрхийг сөрөг хүчин, цөөнхөд өгөх хуулийн зохицуулалт хэрэгтэй.

“PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ
“PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!