Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Нийслэлд их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлтийг хийх болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН-аас мэдээлэл хийлээ. Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар иргэд сонгогчдод хандаж үг хэллээ. Тэрбээр,

"НИТХ-ын 45 мандатаас 40 мандатад МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Нийслэлийн МАН-аас энэ удаагийн сонгуульд есөн эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Есүүлээ ялалт байгуулсан таатай мэдээг дуулгахад таатай байна. 2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж, нийслэл Улаанбаатар хотынхоо олон тулгамдсан асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлтийг хийх болно гэдгийг энэ үдэш нийслэлчүүддээ хэлэхэд таатай байна. Бидэнд итгэл үзүүлсэн нийт сонгогчдодоо талархал илэрхийлье.

Мөн бидэнд санал өгөөгүй ч гэсэн нийслэл хотынхоо төлөө санаа зовниж буй сонгогчдынхоо итгэлийг олж авахын төлөө хичээн зүтгэж ажиллах болно гэдгээ хэлье" гэв.

Нийслэлд МАН 45 суудлаас 40 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа
Нийслэлд МАН 45 суудлаас 40 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна