АТҮТ: Хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж зорчихыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Энэ сарын 09-нд буюу өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий,

Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Иргэд та бүхэн хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж зорчихыг анхааруулж байна гэж АТҮТ-өөс мэдээллээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 23:59 цагт дуусна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 23:59 цагт дуусна
 
“Саналаа өглөө“ гээд стори хийх, дурсгал болгох зорилгоор “САНАЛЫН ХУУДАС“-ны зургийг дарвал хуулийн хариуцлага хүлээнэ
“Саналаа өглөө“ гээд стори хийх, дурсгал болгох зорилгоор “САНАЛЫН ХУУДАС“-ны зургийг дарвал хуулийн хариуцлага хүлээнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!