Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль баасан гарагт буюу энэ сарын 11-ний 07:00-20:00 цагт болно. Хуулийн дагуу өнгөрсөн есдүгээр сарын 26-нд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн билээ.
Сурталчилгаа нийт 14 хоног үргэлжилсэн бөгөөд өнөөдөр 23:59 цагт орон даяар өндөрлөх юм.
Сануулахад, сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан маргаашаас эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэдгийг анхааруулж байна.
ХУУЛИЙН ЗААЛТ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйл.
69.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана.
69.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
69.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
69.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.