Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Согтуугаар хүний биед халдсан Улсын арслан Э.Оюунболдын хэргийг ЭРҮҮГИЙН ШИНЖГҮЙ гэж үзэн прокуророос хаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Улсын арслан Э.Оюунболд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулж байсан билээ.

Цагдаагийн байгууллагаас түүний архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудалд зөрчлийн хэрэг нээн холбогдох хуульд зааснаар 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулсан бол харин бусдын үед халдаж гэмтэл учруулсан гэх асуудал нь прокурорт шалгагдаж байсан юм.

Энэ талаар УЕПГ-аас тодруулахад "Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Оюунболд нь согтуугаар бусдын биед халдсан үйлдэлд Зөрчлийн арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас Э.Оюунболдод зодуулсан талаар нэр бүхий иргэнээс гаргасан гомдолд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр тухайн иргэний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Тиймээс хэргийг хаах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлж, прокуророос хэрэг бүртгэлтийг хааж, Э.Оюунболдын бусдын биед халдсан үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдах” зөрчлийн шинжтэй гэж үзэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр харьяа эрх бүхий байгууллагад шилжүүлсэн" гэв.

ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчилж ашиглалтад оруулжээ
ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчилж ашиглалтад оруулжээ
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.