Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусээр халдварласан нэг хүн эдгэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Коронавирусээр халдварласан нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Эдгэрсэн иргэн Сиатл-Улаанбаатарын тусгай онгоцоор есдүгээр сарын 2-нд ирсэн, 57 настай эмэгтэй юм.

Иинхүү Монгол Улсад коронавирусний бүртгэгдсэн 315 тохиолдлын 308 буюу 98 хувь нь эдгэрлээ. Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн сувилалд, дөрвөн хүн гэрийн ажиглалтад байгаа бол 294 хүний хяналт, тандалтын хугацаа дууссан аж.

ХӨСҮТ-д  одоогоор долоон хүн коронавирусний халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, нэг нь хүндэвтэр байна. Сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд вирус судлалын дөрвөн лабораторид нийт 1281 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээлсэн билээ. Халдвар илэрсэн иргэн энэ сарын 4-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 36 настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн бөгөөд ачаа тээврийн жолооч юм.

 

Булган аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
Булган аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
 
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.