Чингис хот- Норовлин сум чиглэлийн хучилттай авто зам үргэлжлэл, Багц-1 буюу 68,6 километрын үлдэгдэл 16,8 км авто замын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаж зорчих хэсгийг хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Тус замын далан суурийн өргөн 11м, асфальтбетон хучилтын өргөн 8м, зорчих хэсгийн өргөн 7м урттай.
Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальт бетон 40мм, өнгө асфальт бетон 30мм, хөвөөний өргөн 1,5м аж. Нийтдээ 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөрбетон ус зайлуулах хоолой, 3ш төмөр бетон гүүр, 10 у/м хавтан дам нуруутай гүүр 2ш, 15 у/м дам нуруутай гүүр 1ш баригджээ. Замын бариога угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан" ХХК ажилласан бол зураг төслийг “Мон-Аз” ХХК зохиожээ.