"MEC" судалгааны байгууллагаас улстөрчдийн рейтингийн талаарх судалгааны үр дүнг танилцууллаа. Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 800 иргэнээс өнгөрсөн есдүгээр сарын 20-24-ний хооронд санамсаргүй түүврийн аргаар судалгаа авчээ. Тухайлбал, НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын рейтинг 4.2 хувь болж, буурсан байна.
Рейтинг буурсан шалтгаан:
-Түгжрэл - 44 хувь,
-Бродюр - 21 хувь,
-Замын эвдрэл - 16 хувиар рейтинг буурахад нөлөөлсөн аж.