Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жилд төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 шинэ төсөл эхлүүдэг байсныг болиулж 2025 онд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг танилцуулав. Тэрбээр,

"2025 оны төсвийг эдийн засгийн суурийг тэлэх дэд бүтцэд зарцуулж, төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гарган салах шаардлагатай байна.

Энэ агуулгаар Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 шинэ төсөл эхлүүлдэг байсан бол 2025 оны төсвийн төсөлд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлэхээр тусгалаа. Монгол Улс Мянганы замын бүтээн байгуулалтын хүрээнд 7,000 км авто зам тавихад 21 жил зарцуулж байсан бол Бүсчилсэн хөгжлийн суурийг тавихад чиглэсэн аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай эдийн засгийн ач холбогдлын дарааллаар нь холбохын тулд ирэх 4 жилд 4,440 км орчим авто зам барих, ирэх оны төсөвт 2,100 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.

Төрөлжсөн болон дэд бүсүүдийг дэмжих хүрээнд 1,650 МВт шинэ эх үүсвэрийг бий болгох болон цэвэр эрчим хүчний шилжилтийн зардлыг тусгалаа.

Нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг бүрэн санхүүжүүлж чадаагүйгээс барилгын чанарын асуудал гардаг байдлыг бүрэн шийдвэрлэхийн тулд шилжих нэртэй сунжирсан 602 төслийг бүрэн дуусгах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь оновчтой гэж үзлээ" гэв.

Л.Энх-Амгалан: Эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг ПАРАЗИТУУДЫГ 6 сараас 1 жилээр хорьдог болно
Л.Энх-Амгалан: Эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг ПАРАЗИТУУДЫГ 6 сараас 1 жилээр хорьдог болно
 
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн АР ГЭР: Хурлыг хаалттай явуулах гээд байна гэсэн мэдээлэл авсан. Тиймээс суулт зарлаж байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн АР ГЭР: Хурлыг хаалттай явуулах гээд байна гэсэн мэдээлэл авсан. Тиймээс суулт зарлаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.