Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лу.Гантөмөр: Ирэх онд Хятадын эдийн засаг тогтвортой байх төлөвтэй тул нүүрсний үнэ их буурахгүй гэж тооцоолж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн буюу 2024.10.04-ний өдрийн нэгдсэн хуралдаан яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Шадар сайд Лу.Гантөмөр: Нүүрсний үнэ ирэх онд айхтар буурах төлөв байхгүй. Учир нь Хятадын эдийн засгийг хоёр янзаар харж болно. Өнгөрсөн хугацаанд нэлээд саарсан. Хятадын мөнгө гадагшаа урсаж байна гэдэг мэдээлэл асар их байсан. Нөгөө талдаа Хятадын үл хөдлөхийн зах зээл үнэхээр унасан байсан. Үүнтэй уялдуулж гангын үйлдвэрлэл буурсан. Саяхан авсан тус улсын төв банк болоод төр засгийнх нь мэдээллээр өөрийнхөө эдийн засгийг 5 хувьд барина гэдгээ мэдэгдсэн. УИХ Тогтвортой байдлын зөвлөлтэйгөө богино хугацаанд ойлголцож хамтарч ажиллаж чадахгүй байна. Тогтвортой байдлын зөвлөл төсөв дээр байнга шүүмжлэлтэй ханддаг. Гишүүд төсөв ярихаар зөвлөлийн дүгнэлтийг харьцуулж ЗГ-ыг шүүмжилдэг. Тогтвортой байдлын зөвлөл хөндлөнгийн судалгааны ажлаа хийх нь зөв. Гэхдээ дэлхийн банкнаас гаргасан эдийн засгийн тооцоо, судалгаа хол зөрдөггүй гэж ойлгох хэрэгтэй.

Лу.Гантөмөр: Ирэх онд мөнгөний бодлогын хүү 10 хувьд тогтвортой байхаар байна
Лу.Гантөмөр: Ирэх онд мөнгөний бодлогын хүү 10 хувьд тогтвортой байхаар байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.