Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Цагдаагийн албаны хуульд заасан “түр саатуулах“ арга хэмжээг бүхэлд нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх нь өрөөсгөл байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 37 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн 26-р зүйлд заасан түр саатуулах арга хэмжээ хүний эрх зөрчиж байна гэх Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Бүх зүйл хүний эрхийн төлөө явж багаа. Гэтэл Цагдаагийн албаны тухай хуулийн 26.2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчөөгүй байсныг зөрчсөн гэдэг шийдвэрийг авчихаар холбогдох агуулга бүхэлдээ зөрчилтэй мэт ойлгогдож байгаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 15-р зүйлд "хэрэв эрх бүхий байгууллагын албан тушаалтан шийдвэр гаргахдаа цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл" гэж байгаа. Харин цэцийн аль нэг гишүүний саналаар цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хийж болно гэж заасан байдаг.

Зүй нь Үндсэн хууль зөрчих биш, харин Үндсэн хуулийн түр саатуулах байранд гаргаж байгаа үйлдэл нь хүний эрхийн зарчимд багтаж нийцээгүй байсан юм байна гэдгийг хүлээж аваад хуулиа хурдан засъя гэдэг саналыг би өмнө нь хэлж байсан. Өөрөөр хэлбэл бид Түр саатуулах гэдгийгээ өргөжүүлэх ёстой байтал асуудлыг бүхэлд нь Үндсэн хууль зөрчсөн байна гээд явчхаж байгаа юм. Тиймээс бид цаашдаа цэцийн шийдвэрийг хүлээж авахдаа маш сайн ярилцахгүй бол хүний эрхийн төлөө бүгд явж байгааг ойлгож байгаа. Гэхдээ агуулгаа сайн хардаг баймаар байна.

Хоёрдугаарт, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд оруулж ирсэн томьёолол яг нөхцөл байдлыг тайлбарласнаар түр саатуулах хугацааг тоолж эхэлж байгаа. Гэтэл нөхцөл байдлыг тайлбарлаад дуусахад хүн орговол ямар зохицуулалттай байх вэ гэдгээ хуулийн төсөлд оруулж ирээгүй байна. Тиймээс энэ хуулийн заалтын томьёоллыг эргэж харж, ажлын хэсэг дахин сайн ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Ц.Сандаг-Очир: Сайд нар УИХ-д хүндэтгэлтэй хандмаар байна. Зарим нь орон нутагт улс төр хийгээд явж байгаа
Ц.Сандаг-Очир: Сайд нар УИХ-д хүндэтгэлтэй хандмаар байна. Зарим нь орон нутагт улс төр хийгээд явж байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.