Иран Израиль руу пуужин харвасны дараа нефтийн үнэ 3 хувиар нэмэгдлээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр баррель нь 73.56 ам.доллар болсон болсон бол АНУ-ын Баруун Техасын WTI төрлийн газрын тосны үнэ 1,66 ам.доллар буюу 2,4% хувиар өсч 69,83 ам.долларт хүрсэн байна.
Израиль даяар түгшүүрийн дохио дуугарч, Израильчууд тэсрэх бөмбөгнөөс хамгаалах хорогдох байранд нуугджээ. Үүний дараахан Иерусалим болон Иордан голын хөндийд дэлбэрэлтүүд сонсогдсон болохыг "Ройтерс" мэдээлэлдээ дурдсан байна.
Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үл харгалзан газрын тосны үнэ буурах таамаглалыг олон улсын шинжээчид таамаглаж, энэ талаарх мэдээлэл цацагдаж байв. Харин мөргөлдөөн хурцдаж, газрын тосны үнэ арилжааны 3 өдөр дараалан өссөн болохыг Bloomberg телевиз мэдээлжээ.
- WTI төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн хоёр өдрийн арилжаагаар гурав гаруй хувиар өсөж, баррель нь 71 ам.доллар хүрсэн бол брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 74 ам.доллар болоод байна гэжээ.
- Израилын тал газрын тос олборлолтын бүсэд цохилт өгвөл газрын тосны нэг өдрийн нийлүүлэлтээс 1.5 сая баррелийг арчихаар байгааг “Citigroup”-ийн шинжээчид анхаарууллаа.