Өнгөрсөн Лхагваас Пүрэв гаригт шилжих шөнө Ираны армийн зүгээс Израилийн газар нутагруу 180 гаруй пуужингаар довтолсон нь олон улсын анхаарлын төвд байна. Энэ үйл явдал нь НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд нийцэж байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Европ утсаар ярихдаа мэдэгджээ. Тэгвэл Израилд амьдарч буй Монгол Улсын иргэдийн аюулгүй байдал хэрхэх талаар Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Үүнд дурдахдаа, Израилд амьдарч буй Монгол Улсын 80 гаруй иргэн ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэлээ. Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөлөө.
Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:
ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас;
[email protected] цахим шуудан;
Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас;
[email protected] цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.