2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр хэт намчирхал, улс төржилтийн улмаас хүний алтан амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн тушаалаар хохирогчийн гэргий С.Дэлгэртуяа, түүний үр хүүхдэд Хан-Уул дүүргийн 11-р хороонд 2 өрөө байр хүлээлгэн өглөө.
Байрны гэрчилгээ, түлхүүрийг Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Ардчилсан намын даргын ажлын албаны дарга Э.Галбадрал нар хүлээлгэн өгөв. Талийгаачийн гэр бүлийн зүгээс намын удирдлагад талархаж буйгаа илэрхийлж, ханийнхаа болон түүний хамт олны итгэл, зүтгэлийг үргэлжлүүлэн авч явна гэдгээ илэрхийллээ.