Д.Амарбаясгалан: Уул уурхай, эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчны хоцрогдол, ойлгомжгүй байдлыг шинэчилнэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 58 секунд

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.02) “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээнд оролцлоо. Уул уурхайн салбарын компаниуд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулдаг уг хэлэлцүүлэгт УИХ-ын дарга оролцохдоо “Шинээр бүрэлдсэн парламент хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 54 ажлын хэсэг байгуулсан ба үүнд ашигт малтмал, эрчим хүчний хуулийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг багтсан” гэдгийг онцоллоо.

Ашигт малтмал, эрчим хүчний салбарын тухай хуулиудыг ойлгомжтой, цаг үеийн шаардлагад нийцсэн байдлаар зохицуулахаар УИХ-аас ажиллаж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрхийг баталгаажуулсан заалтын хэрэгжилт хангалтгүй, шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэхгүй байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрсдэл учруулж байна. Тиймээс УИХ хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийнхээ хувьд анхаарч ажиллана гэлээ.

Түүнчлэн Эрчим хүчний багц хуулиар төрийн байгууллагын чиг үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф түүнд тавигдах хяналтын хүрээнд л хэм хэмжээ тусгагджээ. Харин УИХ-аас “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд уг хуулийг иж бүрэн зохицуулалттай байхад анхаарч ажиллахыг тодотголоо.

Мөн төслүүд эхлээд зогсдог бус төлөвлөсөн хугацаандаа, үр дүнтэй, амжилттай хэрэгжээд дуусдаг байхад зориулж хууль, эрх зүйн орчныг шинэчлэх цаг үеийн шаардлага байгааг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцолсон.

Ийнхүү “Гурван төгөлдөршил”-ийн хүрээнд уул уурхай, эрчим хүчний салбарын хуулиудад шинэчлэл хийж, оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хангахад төр бүх түвшинд онцгой анхаарч ажиллана гэлээ.

Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх  замыг энэ сарын 6-нд хаана
Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх замыг энэ сарын 6-нд хаана
 
Л.Оюун-Эрдэнэ: Ардчилсан хувьсгалыг “авлига“-аар худалдсан ах нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Ардчилсан хувьсгалыг “авлига“-аар худалдсан ах нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!