УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нутагтаа эзэн Монгол“ хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барихаар болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Нутагтаа эзэн Монгол" хуулийн төсөл санаачилж буйгаа мэдээлж, энэ намрын ээлжит чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр болжээ.

Хуулийн төслийн гол агуулга нь нутгийн өөрөө удирдах бие даасан байдлыг хангуулах, аймгийн засаг даргын зарим эрх мэдлийн хэмжээг нэмэгдүүлж тохируулах, төсвийн хуваарилалтыг орон нутагт тэгш, шударга хүртээмжтэй байдлаар хийх, аймаг орон нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хэмээн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Маргаашаас эхлээд ирэх оны төсвийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Төсвийн төслийг харвал аймгуудын төсөв харилцан адилгүй төлөвлөгдсөн байгаа. Хамгийн хүчтэй улстөрчдийн сонгогдсон зарим аймгийн төсөв 260 тэрбум төгрөг байхад нөгөө талд 250 сая төгрөг ч төлөвлөсөн аймаг байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтны томилгоог улстөржүүлдэг байдлыг зогсоох шаардлагатай байгаа учраас энэ хуулийн төслийг өргөн барихаар болж байгаа.

С.Оюунтуяа: Орон нутгийн сонгуулиар бид аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчийг сонгоно
С.Оюунтуяа: Орон нутгийн сонгуулиар бид аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчийг сонгоно
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!