Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням ажиллахаар болжээ.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд уг хуулийг эдийн засаг, бизнесийн салбар, хувийн хэвшлийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай бий болсон. Өнөөдөр бизнесийг төлөөлөх мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын тоо олон ч чадавхи тааруу байгаагаас олон салбарын төлөөлөл хангалтгүй сул байна. Цар тахлын үеийн эдийн засаг бизнесийг сэргээх, эдийн засгийг эрчимжүүлэхэд хувийн хэвшил зохион байгуулалтад орох, хүчээ нэгтгэх, хамтран эрх ашгаа хамгаалах болон төр хувийн хэшлийн түншлэлийг хөгжүүлэхэд энэхүү хуулийн шинэчлэлийг ойрын хугацаанд хийх шаардлагатай талар төсөл санаалагчид мэдээлж буй юм.

МИАТ ТӨХК нь БНСУ-ын SHINSEGAE DUTY FREE- дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ
МИАТ ТӨХК нь БНСУ-ын SHINSEGAE DUTY FREE- дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ
 
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ өнөөдөр эхэлж байна
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ өнөөдөр эхэлж байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!