Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өв залгамжлагч“ ОАК өнөөдөр нээлтээ хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Оранж энтертэйнмент болон Номадиа пикчерс компанийн хамтын уран бүтээл болох "Өв залгамжлагч" олон ангит киноны нээлт өнөөдөр 19:00 цагт Номадиа пикчерсийн байранд болно.

Мөн 10-р сарын 05-наас эхлэн NTV телевизээр болон Юнивишн, Лүүк, Ддэш-ийн видео сангаар дамжин, үзэгчдэд хүрч эхэлнэ. Тус олон ангит кино нь өмнөх жилүүдэд гарч байсан олон ангит Монгол кинонуудаас бизнесийн ертөнцийн тухай өгүүлж байгаагаараа онцлогтой юм.

Гарааны бизнес бүхэн эздийнхээ амьдралын түүхийг хүчтэйгээр хувиргаж өөрчилсөн байдаг. Ганцаараа бус нэгдмэл багын хүчээр бизнесийн хатуу ертөнцөд зориглон орж адал явдалт ээдрээт замаар өөрийн мөн чанараа гээлгүй аяласны эцэст илүү тод, илүү эрх чөлөөт амьдралд хүрдгийг энэ зохиолын баатруудын түүхээр үзүүлэхийг зорьжээ.

Тус олон ангит кино нь залуусыг ирээдүйд итгэлтэй болгох, өөрийн дуртай зүйлийнхээ төлөө тууштай байж чадвал амжилт үргэлж ирдэгийг мөн бизнес эрхлэхэд амар байдаггүй ч үр шимийг нь хүртэх үед хичнээн амттай байдаг тухай харуулж залуустаа урам зориг өгөхийг хүссэн хэмээн уран бүтээлчид онцолж байна.

Киноны гол дүрийн 7 залуу өсөх ирээдүйтэй шинэ залуу дүр төрхүүд бөгөөд туслах дүрүүдээ ч гэсэн олны танил, онцлог жүжигчдээр бүрдүүлжээ. Харин найруулагчаар Нийслэл Хүүхэн, Бид нэгэн гэр бүл, +17 зэрэг цуврал кинонуудыг үзэгчдэд хүргэсэн Б.Жаргалсайхан ажиллажээ.

Мөн тус олон ангит киноны нэг онцлог нь жүжигчдийнхээ өнгө төрх, загварт онцгойлон ач холбогдол өгч ажиллан, загварын чиглэлд амжилттай ажиллаж байгаа Өв, Аvant, Blu, Green Clothing, Dew зэрэг үндэсний брэндүүд болон The Bank,Vedonna дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж стиль имиджийг нь бүрдүүлсэн байна.

Ардчилсан намын бүлэг  ирэх оны төсвийн төслийн асуудлаар хуралдаж байна
Ардчилсан намын бүлэг ирэх оны төсвийн төслийн асуудлаар хуралдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.