Ирэх сарын 5-нд болох НҮБ-ын дээд түвшиний уулзалтаар боловсролын салбар дахь багш нарын нөөц, хүртээмжийн асуудлыг онцгойлон хөндөх бөгөөд “Багшийн хомсдолыг арилгах, мэргэжлийг өөрчлөх нь” сэдэвт уулзалтыг зохион байгуулах аж.
Тухайлбал, 2030 он гэхэд бүх нийтийн бага, дунд боловсролын хэрэгцээг хангахын тулд дэлхийн хэмжээнд 44 сая орчим багш шаардлагатай байна.
- 2015 оноос хойш багш нарын хомсдол бараг хоёр дахин нэмэгдэж, залуу болон эрэгтэй багш нар мэргэжлээ орхих нь илүү өндөр хувьтай байна.
- Сахарын цөлөөс өмнөх Африкт 15 сая багш дутагдалтай /хамгийн их дутагдалтай/ байгаа бол өндөр хөгжилтэй орнууд ажилтнаа хадгалах, ажилд авах тал дээр анхаарал хандуулж байна.
Нийтлэг хүчин зүйлүүд нь хангалтгүй цалин, хөдөлмөрийн хүнд нөхцөл, ажил мэргэжлээр өсөх боломж хомс байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
(ЮНЕСКО, 2024 он)